ATM歌詞
添加日期:2023-11-15 時長:02分59秒 歌手:Ginjin
作詞 : Garid Gotsbayar/Tamir Enkhtuul
作曲 : Batzaya Damdinbazar
Хэзээ миний амьдрал сайхан болно доо дарарарараа
Зарим хүмүүс хийхээсээ илүүтэй
Илүүтэй илүүтэй ярина ярина
Хүн юу хураахыг хүснэ зөвxөн түүнийгээ
Түүнийгээ түүнийгээ л тарина тарина
Гэхдээ life is good, man, forever үүрд баян
Өдөр бүр бөөн баяр, би мөнгөтэйгээ сүй тавина
Бүжье бүжье хэзээ ч хэнийг ч бүү шүүж бай
Чангална хөгжим залуу насаа түгжье
life is a bitch юм бол миний амьдрал дива
Гарт ванилльтэй Pepsi, амандаа зууна Cohiba
Бүгд л адил 2 гартай no such thing as Shiva
Counting all these cash, homie, хэдэн зуу сая живаа
Тууштай хичээж явбал амжилт гэдэг easy
Хэрэггүй хүмүүс залгана, би хэлнэ I'm busy
Нүгэл буян хосолсон энэ хорвоо секси секси
Орших уу эс орших уу гэж хэлсэн биз дээ Шекспир
Хэзээ миний амьдрал сайхан болно доо
Өнгө мөнгөтэй хөрөнгөтэй төгрөгтэй болох л юмсан даа
Ядуу нь ядарж зарим нь задарч байх ёстой гэж үү тийм үү
Ялгаж салгаж амьдрах хуультай гэж үү тийм үү
Хэзээ миний амьдрал сайхан болно доо
Өнгө мөнгөтэй хөрөнгөтэй төгрөгтэй болох л юмсан даа
Ядуу нь ядарж зарим нь задарч байх ёстой гэж үү тийм үү
Ялгаж салгаж амьдрах хуультай гэж үү тийм үү
Амьдрал чамайг чимнэ яг л миний ээмэг шиг
Аан бас дээр нь чамд охидууд наалдана ***** шиг
Дутаж байгаа зүйл надад нэг ч алга
Шунаж байгаа зүйлээ шуудхан шүүрээд ав
Унаж босно амьдрал гэдэг гайхам
Унтаж босоод сэрэхэд бүх зүйл сайхан
Keep moving, yeah keep hustling
Залхуурж суудагаа яг одоо таслая
I'm just doing myself өөр би яасан юм
Байгаа байдал минь ийм л байна sumimasen
Эхнээс нь л хамтдаа байсан
Хүмүүсээ л хайрланаа
Ганц олдох залуу насаа
Өөртөө л зарцуулья that's wassup
Хэзээ миний амьдрал сайхан болно доо
Өнгө мөнгөтэй хөрөнгөтэй төгрөгтэй болох л юмсан даа
Ядуу нь ядарж зарим нь задарч байх ёстой гэж үү тийм үү
Ялгаж салгаж амьдрах хуультай гэж үү тийм үү
Хэзээ миний амьдрал сайхан болно доо
Өнгө мөнгөтэй хөрөнгөтэй төгрөгтэй болох л юмсан даа
Ядуу нь ядарж зарим нь задарч байх ёстой гэж үү тийм үү
Ялгаж салгаж амьдрах хуультай гэж үү тийм үү
Би энгийн нэгэн өөдрөг үзэлтэй хүн
Хэрүүл маргаан миний амьдралд маш цөөхөн
Чиний цорын ганц дайсан бол зөвхөн
Чи өөрөө чи өөрөө чи өөрөө