The Legend of Mother Swan歌詞

添加日期:2023-03-21 時長:05分26秒 歌手:The Hu

Эрт л урьдын цагт л гэнэ ээ
Хөрст алтан дэлхийн хязгаарт
Хөвөө газарт нутагтай
Онгон зэлүүд байгальтай
Хөлгүй цэнхэр нууранд нь
Урин дулаан ирэх цагт
Холын газраас усны шувууд
Ганганан дүүлэн ниссээр иржээ
Өсөж торнисон үрсээ харан
Өвгөн нуур нь баясан долгилж
Өдөржин наадан цэнгэв гэнэ ээ
Шөнөжин дуулан баясав гэнэ
Их л цаг л өнгөрөв гэнэ ээ
Зуны дунд сар алслав гэнэ
Юутай сайхан аз жаргал вэ
Уйтай хаялан долгино вэ
Ээ ий ээ
Нэг л хун их л гунигтай
Ижлээ хайн тэмүүлэв гэнэ
Эргэн тойронд хэрэн хэсэж
Хайртай хосоо олов гэнэ
Оройтож олдсон тэр л хайранд
Умбан наадан жаргав гэнэ
Орчлон дэлхийг мартан дурлаж
Олон хоногийг элээв гэнэ
Үртэй болсноо ижилдээ дуулган
Үүрд хамт байхаа амлав гэнэ
Өсөж торнисон нуурандаа гэрлэж
Өнө л мөнхөд жаргана гэв
Өндгөн долоон үрс нь мэндэлж
Учиргүй их л баярлав гэнэ
Амьдрал сайхан болов гэнэ ээ
Аз жаргалаар л дүүрэв гэнэ
Ээ ий ээ
Гэгээн өдрийн наран жаргаж
Илч л юугаа хумив гэнэ
Гэрэлт цагаан саран бүүдийж
Үүлэн цаагуур нуугдав гэнэ
Хар л нүдэн хага л хөлдөж
Хахир ихээр хүйтрэв гэнэ
Харзны ус нь тас л аниж
Хамаг дэлхий харалж гэнэ
Аян замдаа гарахаар болж л
Үр зулзагаа бүртгэв гэнэ
Өд нь ургаж амжаагүй
Үрс нь их л хичээв гэнэ
Олон нялх дэгдээхэйгээ
Орчлон дэлхийд үлдээх гэж
Далавчин нөмөртөө хумив гэнэ
Өөрийгөө аварч эс чадав гэнэ
Ээ ий ээ
Харах нүднийх нь гал бөхөвч
Нулимс татарсангүй гэнэ
Халуун аминых нь гол тасравч
Харуусал дундарсангүй гэнэ
Харах нүднийх нь гал бөхөвч
Нулимс татарсангүй гэнэ
Халуун аминых нь гол тасравч
Харуусал дундарсангүй гэнэ
Ургаагүй далавчны хойноос
Уйлж л хальсан хун ижий
Унтаа сэрүүний завсар
Бүүвэйлж одсон хун ижий
更多>

喜歡【The Hu】您也可能喜歡TA們的歌詞…

更多>

最新歌詞

{"vars": {"token": "3ba46da0d4dc9e0a004a4d354cb5d464"},"triggers": {"trackPageview": {"on": "visible","request": "pageview"}}}